БНСУ-д "Аюулгүй хурд 5030" гэх авт замын дүрмийг хэрэгжүүлж эхэллээ.
БНСУ-д хот газрын замын дээд хурдыг өнөөдөр буюу 2021.04.17-ны өдрөөс эхлэн энгийн замын хувьд 50км/ц болгож, байшин барилга хүн амьтан сургууль цэцэрлэгтэй газрын замын дээд хурдыг 30км/ц хурдтай болгож багасгалаа.
Үүнийг 'Аюулгүй хурд 5030' гэж нэрлэсэн бөгөөд уг дүрмийг хэрэгжүүлсэнээр замын ослоор нас барах хүний тоо багасана гэж үзэж байна.
Нэг ёсны явган хүнийг хамгаалж гарсан дүрэм аж.
Бодитоор 'Аюулгүй хурд 5030'-ыг хотын 13 газарт урьдчилан туршиж үзэхэд авт ослоор нас барсан хүний тоо 39%-иар буурчээ.
Мөн машин чөлөөтэй явж болох хотын том зам дээр 60км/ц хурдтай явж болох заалтыг нэмжээ.
OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад элссэн улсууд дотор БНСУ нь ослоор нас барах хүний тоогоороо нэлээн дээгүүр ордог учир 'Аюулгүй хурд 5030' гэх авт замын дүрмийг хэрэгжүүлэх болжээ.
Ард иргэдийн идэвхитэй оролцоог уриалж байна.
Энэхүү замын дүрмийг зөрчвөл 40,000вон~140,000воны торгуультай бөгөөд нэг хэсэгтээ сануулга өгч байгаад тодорхой хугацаа өнгөрсөний дараанаас торгож эхлэх юм байна.
Солонгост жолоо барьж байгаа та бүхэн замын дүрмээ сайтар дагана уу.
Мэдээллийг Ж.Нармандах, 2021.04.17.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.