БНСУ-д өнөөдрөөс эхлэн 30 болон дээш насны халамжийн ажилтнууд, онгоцны үйлчлэгч нарыг "Astra Zeneca" вакцинаар вакцинжуулахаар болжээ.
Өнөөдөр 19 нд вакцинжуулалтын хорооноос мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, үндэсний ахмад дайчид, халамжийн ажилтан, онгоцны үйлчлэгчдэд вакцинжуулалт өнөөдрөөс эхэлж байна. Засгийн газраас” ковид” 19 вакцинжуулалтыг орон нутгийн эмнэлгүүдийг оролцуулаад улсын хэмжээнд 1790 байршилд вакцинжуулалт хийгдэнэ гэж хэлжээ.
Өмнө нь сурталчилгааны багийнхан мэдээлэл хийхдээ вакцинжуулалтын зорилтот бүлгийн тоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах 105,000, ахмад настнуудыг асрах 279,000, онгоцны үйлчлэгч нарыг 27,000 гэж зарлаж байсан боловч 30-аас доош насны хүмүүсийг хассан тул вакцинжуулалтын бодит тоо хэмжээ үүнээс бага байна.
Эрх баригчид ховор тромбозын гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 30-аас доош насны хүмүүсийн эсрэг AstraZeneca вакцин хийлгэхгүй байхаар шийджээ.
Эх сурвалж : Jongan ilbo
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.