Хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй учраас дархлаагүй байгаа.
Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар бүртгэгдсэн коронавирусний нийт тохиолдлын 20 хувь буюу 4.412 нь 0-17 насны хүүхдүүд байна гэж Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан хэллээ. Тодруулбал,0-4 насны хүүхэд 23.4 хувь, 5-9 насны хүүхэд 31.9 хувь, 10-14 насны хүүхэд 30.7 хувь, 15-18 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна гэв.
Ковидоор өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал хүндрэх тохиолдол харьцангуй бага байгаа аж. Гэхдээ хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй учраас дархлаагүй байгаа. Тиймээс хүндрэх эрсдэлтэй. Ковидыг үүсгэж байгаа коронавирус нь маш олон эд эрхтэнийг гэмтээх, халдварын дараа удаан хугацаагаар ядрах, үс унах ч байдаг юм уу. Тийм шинж тэмдгүүд илэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байгаа гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.