Вакцины 2 дахь тунг эхлүүлээд байна.
Вакцины 2 дахь тунг эхлүүлээд буйг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээллээ. Эхний ээлжинд тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон онцгой байдлын, ОСГ-ны хороо хорины ажилтнуудыг хамруулж байгаа аж. Тухайлбал, эрчимт эмчилгээ, сэхээний эмч, сувилагч, ажилтнууд халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй учир эхний ээлжинд вакцины 2 дахь тунд хамруулж байна.
Улмаар нөөцөлсөн болон шинээр нэмж ирж буй вакцинаас нэг дэх тунгаа хийлгэсэн иргэдийг хатуу хөл хорионы дараа хамруулж хийнэ гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.