Монголын уул уурхайн салбарт 1600 гадаад иргэн ажиллаж байна.

Монголын уул уурхайн салбарт 1600 гадаад иргэн ажиллаж байна.

Манай улсад 2021 оны эхний улирлын байдлаар гадаадын 89 улсын 4.4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 118 хүнээр буюу 2.7 хувиар, өмнөх улирлаас 394 хүнээр буюу 9.8 хувиар өсжээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 мянга нь эрэгтэй, 0.6 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн:

  • 53.6 хувь нь БНХАУ
  • 5.6 хувь нь ОХУ
  • 4.8 хувь нь БНСУ
  • 4.5 хувь нь Австрали
  • 3.9 хувь нь Вьетнам
  • 3.4 хувь нь АНУ
  • 3 хувь нь ӨАБНУ
  • 3 хувь нь БНЭУ
  • 2.7 хувь нь Филиппин
  • 2.2 хувь нь Их Британи
  • 1.7 хувь нь Канад
  • 1.2 хувь нь Япон
  • 10.4 хувь нь бусад улсын харьяат иргэд аж.

Энэ  оны эхний улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн:

  •  1.6 мянга нь уул уурхай,  олборлолт
  •  829 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ
  •  610 нь боловсрол
  •  540 нь барилга
  •  398 нь боловсруулах үйлдвэрлэл
  •  163  нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
  •  121  нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
  •  173  нь бусад салбарт ажиллаж байна.

Өмнөх улиралтай харьцуулахад, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд 76 хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 141 хүнээр нэмэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголд анх удаа цээжний хонхойх гажгийг засах хос титанан суулгац тавих мэс засал хийлээ 2021-04-20

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр ахуйн гал түймэрт хоёр иргэн амь насаа алджээ. 2021-04-20

Ерөнхийлөгчийн захирамжийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ 2021-04-20

Автобуснуудад угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж байна. 2021-04-20

Нийтийн албанд томилогдох 116 этгээдийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянажээ 2021-04-20

Монголын уул уурхайн салбарт 1600 гадаад иргэн ажиллаж байна. 2021-04-20

Шинжилгээгээр 1311 хүнд халдвар илэрлээ. 2021-04-20

ХЗБХ: Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн цэцийн дүгнэлтийг дэмжлээ 2021-04-20

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярив 2021-04-20

Э.Сүхбат, А.Хулан нар Залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа 2021-04-20

"Астразенека"-гийн вакцины 2 дахь тунг өнөөдөр 16 180 албан хаагчид хийнэ 2021-04-20