Польш улсын Кельце хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. Тэднээс тэмцээний долоо дахь өдөр А.Хулан, Э.Сүхбат нар шагналын тавцанд гарах болзлоо хангаад цаашид медалийн өнгөө өөрчлөх тулааныг хийхээр боллоо.
Тодруулбал, Өчигдөр тэмцээний долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ А.Хулан, Казакстаны Гульнара Турапбайг 5:0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд тулалдсан залуучуудын шигшээ багийн тамирчин Э.Сүхбат Испаний Хуан Пантоха Моренотой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялж, хагас шигшээд шалгарсан байна.
Э.Сүхбат хагас шигшээд ОХУ-ын Евгений Жоровтой өрсөлдөх бол А.Хулан ОХУ-ын Валерия Линьковатай нударга зөрүүлнэ.
Сонирхуулахад, Эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнөөдөр явагдана.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.