"Астразенека"-гийн вакцины 2 дахь тунг өнөөдөр 16 180 албан хаагчид хийнэ
Дархлаажуулалтад хамрагдсан төрийн алба хаагчид өнөөдөр вакцины хоёр дахь тунд хамрагдана.
Тодруулбал, "Астразенека"-гийн 150 мянган тун вакциныг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид вакцины эхний тунг тариулсан билээ.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 16 180 албан хаагчийг "Астразенека"-гийн вакцины 2 дахь тунд хамруулахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.