Сэтгэлээ сэргээх үр дүнтэй аргууд

Сэтгэлээ сэргээх үр дүнтэй аргууд

Заримдаа буруу хөл дээрээ босчихсон мэт бүх л зүйл бүтэлгүйтсэн өдөр гэж хүн бүрд бий. Сэтгэл санаа гундуу үед эргэн тойрон дохь бүгд таны уур бухимдлыг түрүүлж амьдралын чинь гайхалтай нэг өдрүүдийг бусниулж орхидог.

Гэхдээ уйлах нэг өдөр байхад амьдрал танд инээх мянган шалтгааныг мөн өгдөг шүү дээ. Хоромхон зуурын сэтгэл гутралаа дийлж сэтгэлээ сэргээх сэтгэл судлаачдын зөвлөдөг энгийн үр дүнтэй аргуудаас танд хуваалцаж байна. Хэрэгжүүлээд үзээрэй.

Төлөвлөгөө гарга

Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа тавгүйтэх шалтгаан бол хувийн зохион байгуулалтгүй байдлаас болдог гэж судлаачид үздэг. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Харин бид бодохдоо цаг байна дараа хийж болно гэж ихэнх ажлын хойшлуулдаг. Харин дараа нь надад энэ бүхнийг хийх цаг хангалтгүй байна гэж үүндээ стрессдэж эхэлдэг. Энэ бол хувийн зохион байгуулалтгүй байгаагийн нэг энгийн жишээ юм. Иймээс ажил, амьдралын зохион байгуулалтын төлөвлөгөөтэй болох нь танд хойшид бий болж болзошгүй бухимдлаас сэргийлж өгнө. Гэхдээ төлөвлөнө гэдэг алхах гишгэх бүрээ заахыг хэлэхгүй энэ нь харин таныг бүүр ч их уур бухимдалд хүргэж болно. Иймээс 40/60 зарчмын дагуу заавал хийж гүйцэтгэх ёстой зүйлээ өдрийн 60 хувийг зарцуулахаар л хийгээрэй. Тодруулбал та 8 цаг ажилладаг бол дор хаяж 4.30 минутыг л үүндээ төгс зарцуулахаар төлөвлөж үлдсэн цагт тодорхой гэнэтийн зүйлд үлдээ.

Найз нөхөдтэйгөө уулз

Санаа сэтгэл нэгддэг найз нөхөдтэйгөө уулзах бол сэтгэл санаагаа сэргээх маш энгийн арга. Нийт хүмүүсийн 87% нь сэтгэл санаагаар унасан үедээ найзтайгаа холбоо барьдаг гэсэн судалгаа бий. Эмэгтэйчүүдийн хувьд найз нөхдөдөө асуудлаа ярьж тайтгардаг бол, эрчүүдийн хувьд найзуудтайгаа уулзаж өөр зүйл хийн сэтгэл санаагаа сэргээдэг аж.

Хөөстэй ваннд хэвтэх

Энэхүү аргыг ихэвчлэн эмэгтэйчүүд ашиглах хандлагатай. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүдэд ч бас энэхүү арга маш үр дүнтэй байдаг аж.

Зөөлөн тухтай хөнжилд хэвт

Сэтгэл оюуны хувьд танд таагүй сэтгэгдэл төрж байгаа учир бие физиологийн хувьд тааламжтай мэдрэмж төрүүлэх нь сэтгэл санаад эерэгээр нөлөөлдөг. Зөөлөн тухтай хөнжил зөвхөн нэг жишээ төдий юм.

Орчныхоо байршлыг өөрчил

Энэ бол хамгийн сонирхолтой арга юм. Гэрийнхээ тавилгын байршил, эсвэл өрөөнийхөө зарим зүйлсийг өөр газар тавьж үзэх гэх мэт бяцхан туршилтыг хийхийг зөвлөж байна. Мөн боломжтой бол ажлын орчиндоо өөрчлөлт хий. Жишээлбэл: Ширээн дээрээ жижиг ургамал тавих, хэрэглэдэг зүйлсийнхээ өнгийг өөрчлөх гэх мэт. Бидний огт анзаараагүй байхад далд ухамсарт нөлөөлж чаддаг зүйл бол өнгө юм.

Хийх дуртай зүйлсийнхээ жагсаалтын гарга

Хүн бүрд хийх дуртай зүйл, сонсох дуртай хөгжим гэж бий. Яг энэхүү зүйлсийнхээ тухай бод, жагсаалтын гарга, өөрөө өөрөөсөө асуу, өөрийгөө танин мэд. Бүүр өмнө нь та дурлан хийдэг байсан зүйлүүдээ ч үүнд багтааж оруулаарай. Энэ нь танд өөрийн мэдэлгүй тааламжтай сэтгэгдлийг төрүүлэх болно. Гэхдээ үүнд нэг анхаарах зүйл бол өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй. Та үүнийг зөвхөн өөртөө зориулж хийж байгаа шүү дээ.

Амттан ид

Хүний хэл бол хамгийн мэдрэг эрхтэн. Иймээс сэтгэл санаагаар унасан үедээ хэлний мэдрэлийн эсүүдийг цочроож өгөх нь богино хугацаанд тархины үйл ажиллагааг сэргээж сэтгэл санааг тайвшруулах нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд нотолсон. Гэхдээ амттан идэхдээ хэмжээ хязгаартай идэхгүй бол эргээд таргалалт гэдэг дайсан гарч ирэх магадлалтай.

Шинэ зүйл туршиж үз

Өмнө нь амьдралдаа хэзээ ч хийж үзэж байгаагүй шинэ зүйлийг туршиж үзээрэй. Очиж үзээгүй газар, хийж үзээгүй ажил, туршиж байгаагүй зүйлс, үзэж байгаагүй кино, идэж байгаагүй хүнс гээд юу ч байж болно. Шинэ зүйлтэй нүүр тулахад шинэ танил, хүрээлэл мөн бий болох болно.

Хэзээ ч сонирхож байгаагүй номынхоо төрлийг уншиж үз

Хүмүүс бид хааяа нэг зүйлд хэтэрхий баригдчихсан байдаг. Нэг л төрлийн зүйл хэрэглэж, ижил төрлийн зүйлүүдийг л сонгож хэрэглэх жишээтэй. Иймд өөрийгөө чөлөөлж хайрцгаасаа гарч өөрийнхөө сонирхдог зүйлээс тэс өөр ертөнцийн номыг уншиж үзэхийг зөвлөж байна. 

Эцэст нь хэлэхэд өнөөдрийн таагүй зүйлд өөрийгөө битгий хүрээлүүл. Энэ бүтэлгүйтэл таныг ялахад битгий хүлээн зөвшөөр.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.