КОВИД-19 | Израил улс вакцины судалгааг эхлүүлжээ
Израилын Биологийн судалгааны хүрээлэн тус улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “ковид-19” буюу шинэ төрлийн коронавирус вакциныг хөгжүүлж эхэлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эсрэг бие болон вакцин боловсруулах тал дээр чамгүй ахиц дэвшил гарч байгаа тул аль болох хурдан клиникийн шатанд гаргах юм.
Одоогоор вакциныг хүн эсвэл амьтан дээр турших болоогүй ч хэд, хэдэн туршилт эхэлжээ. Тиймээс зөвхөн клиникийн өмнөх судалгаанд хагас жил гаруйн хугацаа шаардагдах аж.
“Манай биологийн хүрээлэн эрдэм шинжилгээ, хөгжүүлэлт, судалгааны ажлаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд өндөр ур чадвар бүхий дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачид ажилладаг. Одоогоор вирусний эсрэг вакцин гаргаж авахаар 50 гаруй эрдэмтэн ажиллаж байна” гэж Израилын Батлан хамгаалахын сайд Нафтали Беннетт ярьжээ.
Одоогоор дэлхийн зургаан улс коронавирусний эсрэг вакцин гаргаж авахаар судалгааны ажилдаа орсон тухай Haaretz цахим хуудаст дурджээ.
Эх сурвалж: Haaretz
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.