БНСУ-аас өнөөдөр 249 иргэн ирнэ

БНСУ-аас өнөөдөр 249 иргэн ирнэ
 Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1328 иргэнийг ажиглалтад авч хянасан. Одоогоор 609 хүнийг тусгаарлалтад байн хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.


Тэрбээр, “Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө 3 хүнийг тусгаарласан. Эдгээр иргэд Тайланд, Тайвань, Австрали улсаас Алтанбулаг боомтоор орж ирсэн байна. Мөн Сэлэнгэ аймагт Австраль, Тайландаас ирсэн 10 хүнийг тусгааласан. Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор орж ирсэн 59 иргэнийг тусгаарлаад байгаа. ДЭМБ эмчилгээ, оношилгооны зааварт нэмэлт оруулсан тул эрдэмтэд энэхүү өөрчлөлтийг дотоод журам, дүрэмдээ тусгаж байгаа. Дэлхий нийтэд “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн 5 хувь нь эрчимт эмчилгээнд орж байна гэсэн судалгаа бий. Тиймээс аймаг, дүүргүүдийн эрчимт эмчилгээний орны тоог нэмэхээр ажиллаж байгаа. БНСУ руу өнөөдөр тусгай нислэг ниссэн. 16.20 цагт буцаж ирэх энэхүү онгоцоор 249 хүн ирнэ гэсэн мэдээлэл бий. ЭМЯ, ХӨСҮТ-өөс иргэдийн хүлээн авах бэлэн байдлыг хангаж байна. Жирэмсэн болон эмчилгээнд ороод ирж буй хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг тусгаарлах байранд оруулна. Иргэдийг шууд тусгаарлах тул ар гэрийнхэн нь угтах шаардлагагүй” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.