Хятадад коронавирусний 20 шинэ тохиолдол илэрчээ
БЭЭЖИН. /Хinhua/. Эх газрын Хятадад бямба гарагт
коронавирусний халдвар авсны улмаас 10 хүн нас барж, халдварын 20 шинэ
тохиолдол илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.
БНХАУ-д
12 дугаар сараас хойш нийт 80 844 хүн коронавирусний халдвар авснаас
3199 нь нас барж, 67 000 гаруй хүн эдгэрсэн байна. Халдварын голомт
Хубэй мужид дөрвөн шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас барсан нь бүгд Ухань
хотод бүртгэгджээ. Ням гаргийн өглөөний байдлаар тус мужид 54 000 гаруй
хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Халдвар тархсанаас хойш Хубэй мужид
нийт 67 794 тохиолдол /Уханьд 49 999/ бүртгэгдэж, 3085 хүн /Уханьд 2456/
нас баржээ.
Шинээр илэрсэн 20 тохиолдлын 16 нь
гаднаас ирсэн хүмүүст илэрсэн бөгөөд Шанхайд дөрөв, Бээжинд тав, Шанхай
хот болон Жэзян, Ганьсу мужуудад тус тус гурав, Гуандун мужид нэг
бүртгэгдэж, гаднаас орж ирсэн халдварын нийт тохиолдлын тоо 111 болж
нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.