Тусгай нислэгээр 239 иргэн эх орондоо ирлээ.

Тусгай нислэгээр 239 иргэн эх орондоо ирлээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19.30 цагт газардлаа.

Тус онгоцоор 142 иргэн ирснийг “Кемпински”,  “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”,  “ИБИС” зочид буудал, “Алтернатив” эмнэлэгт тусгаарлажээ.

Түүнчлэн, Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22.40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирснийг “Амар”, Топаз” зочид буудалд тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.