“Ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

“Ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Щвейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгжтэй санамж бичиг байгууллаа.  “Ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг 2021 онд хамтран хэрэгжүүлэхээр ийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн 27 сая төгрөгний санхүүжилтээр Германы GFA компанийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь ажилтай, хувиараа хөдөлмөр эрхлэгч залуучуудын тоог нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ХХҮГ-ын ХЭХэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг нээсэн байдаг. Загвар төвийг нээснээс хойш 2020 оны 12 дугаар сарын байдлаар 15-34 насны 2,946 залуус шинээр ажил хайгчаар бүртгүүлсэн байна. Мөн онд Загвар төвөөс 15-34 насны залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх үе шаттай 4 модуль сургалтыг нийт 171 залууст 7 удаа амжилттай зохион байгуулсан. Тус сургалтын үр дүнд нийт 68 залууг байнгын ажлын байртай болгожээ. Ажил хайгчийн хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх үйлчилгээнд 66, ажил хайгчийн хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргах үйлчилгээнд 11 залуус хамрагдсан байна.  Нийт 524 залуус уг загвар төвөөр дамжуулан ажилд оржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.