Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр зуу гаруй хүн хяналт тавьж байна.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын шалгагч зэрэг 244 хүн өчигдөр хөдөлгөөнт болон суурин байршилд иргэдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, хяналт тавилаа.
Мөн 98 чиглэлд үйлчилж байгаа 759 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Нийтийн тээврээр зөвхөн зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтан, албан хаагчид үйлчлүүлж байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.