Б.Амарзаяа Олимпын эрхийн тэмцээнээс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын 2 удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа (22 настай) хүрэл медаль хүртлээ.
Тэрээр хүнд сэлэмний төрөлд хэсэгтээ 3 ялж, 3 ялагдан, шөвгийн наймд Филиппиний Н.Абеллаг 15:3, дөрөвний нэг шигшээд Вьетгамын Нгуен Фуонг Кимийг 15:14 харьцаагаар тус тус ялж, хагас шигшээд Казахстаны У.Благанскаяд 14:15-аар ялагджээ.
Хэсгийн шатанд
Монгол 5:4 Тайланд
Монгол 5:4 Иран
Вьетнам 5:3 Монгол
Австрали 5:2 Монгол
Энэтхэг4:3 Монгол
Монгол 5:3 Сири
Хасагдах шатанд
Монгол 15:3 Филиппин
Монгол 15:14 Вьетнам
Казакстан 15:14 Монгол
Хэрэв Казакстаны тамирчныг ялсан бол финалд шалгарч, улмаар олимпын эрхийн төлөө өрсөлдөх байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.