ЭНЭ 7 ХОНОГТ: Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧИД тодорно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гарагаас эхэлж бүртгэж эхэлнэ. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм.
Харин парламентад суудалтай дөрвөн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг ирэх баасан /2021.04.30/ гарагаас эхлүүлж, тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам болох МАН, АН, МАХН, ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөх билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.