“Apple” компанийн орлого өсжээ.
“Apple” компанийн орлого энэ оны эхний гурван сарын байдлаар 89.6 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.
Тайлант үеийн 3 дугаар сарын 27-нд дууссан эхний улирлын дүнд компанийн орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 54 хувиар өсжээ. Компанийн цэвэр орлого хоёр дахин нэмэгдэж, 11.24 тэрбум ам.доллароос 23.63 тэрбум ам.долларт хүрчээ.
Компанийн гол бүтээгдэхүүн болох “Iphone” ухаалаг гар утасны борлуулалтаас олсон орлого 47.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
“Газарзүйн байршлаас хамаарсан зах зээлийн сегмент бүрт хамгийн өндөр үзүүлэлтүүд бүртгэгдэж, бүтээгдэхүүний ангилал бүрт хоёр оронтой тоон үр дүн үзүүлсэнд бид баяртай байна" гэж “Apple”-н санхүүгийн захирал Лука Маэстри мэдэгджээ.
Дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг “Apple” 1976 онд байгуулагдсан бөгөөд “iPhone” ухаалаг гар утас, “iPad” планшет, “iMac” компьютер, “MacBook” нөүтбүүкээс гадна бусад өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.24 их наяд ам.долларт хүрдэг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.