Мандал-Овоо сум орчимд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөв
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас зүүн зүгт 16 км зайд өглөө Улаанбаатарын 05.00 цагт 3,9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр, энэ сард хэд хэдэн удаа газар хөдөлсөн юм. Тодруулбал, энэ сарын 16-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 39 км зайд Улаанбаатарын 00.42 цагт 5,1 магнитудын хүчтэй, энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойш 68 км зайд, Улаанбаатарын 5.07 цагт 4,1 магнитудын хүчтэй, энэ сарын хоёрны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 11 км зайд Улаанбаатарын 16.01 цагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.