Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сан байгуулах ажлын багийн хурал боллоо

Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сан байгуулах ажлын багийн хурал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах ажлын багийн гишүүдтэй зөвлөлдөх хурал хийсэн талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Уулзалтаар төсөл тус бүрийн ажлын багийн ахлагч нарын төсөл боловсруулж буй ажлын явцын мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнүүлж, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх салбарыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулсан юм. Энэхүү Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сантай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэв.

Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилготой. Үүнээс гадна Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд ургашлуулах нь Засгийн газрын туйлын зорилго гэдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл, баялгийн нөөц, хөгжлийн түүхтэй төстэй улс орнууд, бусад улсад амжилттай хэрэгжиж, туршсан туршлагыг ч мөн анхааралтай судалж ажиллах ёстой талаар саналаа илэрхийлэв. Тэрбээр, "Иргэд нь ажилтай, орлоготой, орлого нь амьдралд нь хүртээмжтэй, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэхэд эдгээр санг хэрхэн бүрдүүлж, хуримтлалыг юунд, яаж зарцуулахаас шууд хамаарна. Үүнийг л хууль эрх зүйн болон зохион байгуулалтын талаас нь зөв хийх хэрэгтэй юм. Уудам газар нутаг, уул уурхайн баялагтай, цөөн хүн амтай Монгол орны хувьд энэ боломжтой зүйл" хэмээгээд, төслийн боловсруулалтыг дахин нягталж, нэмэлт саналыг тусган богино хугацаанд эргэн танилцуулахыг ажлын багийн гишүүдэд үүрэг болгов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан автобусны 13 чиглэлд өөрчлөлт орлоо 2021-04-29

Аймаг, орон нутгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа 2021-04-29

Хаврын тэмцээнд дохён дээр ухаан алдсан сүмоч нас барлаа 2021-04-29

Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг завсарлага авлаа 2021-04-29

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй 2021-04-29

Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сан байгуулах ажлын багийн хурал боллоо 2021-04-29

УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элслээ 2021-04-29

“QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан зөрчил бүртгэгдэж байна 2021-04-29

МАН, МАХН-ын дарга нар гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор нэгдлээ 2021-04-29

Жендэрийн асуудлаарх Монгол Улс дахь хөгжлийн түншлэгчдийн дөрөв дэх удаагийн уулзалт болов 2021-04-29

Өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жилийн дундаж цалингаас тогтоох хуулийн төсөл өргөн барьжээ. 2021-04-29