Хаврын тэмцээнд дохён дээр ухаан алдсан сүмоч нас барлаа

Хаврын тэмцээнд дохён дээр ухаан алдсан сүмоч нас барлаа

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний үеэр буюу гуравдугаар сарын 28-нд барилдаж байгаад дохён дээр унаж, хүнд гэмтсэн санданмэ зиндааны сүмоч Хибикирюү өчигдөр нас барлаа.

Хибикирюү тэр үед дохён дээр зургаан минут ухаан алдан хэвтсэн бөгөөд түүнд яаралтай тусламж үзүүлээгүй.

Тэр байтугай ялсан бөх дэргэд нь ёслолоо хийж байсан юм. Унаад нэг минут хөдөлгөөнгүй хэвтсэн хойно нь гурван засуул түүнийг дээш харуулсан, гурван минут өнгөрсний дараа эмч ирж, үзлэг хийгээд Хибикирюү толгойгоо хүчтэй цохиж, ухаан алдсаныг тогтоож байлаа.

Ингээд унаснаас нь хойш бүтэн зургаан минутын дараа түүнийг Ордон дахь эмнэлгийн өрөөнд оруулж, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн юм.

Хибикирюү бүтэн нэг сар үхэлтэй тэмцсэний эцэст 28 настайдаа ийнхүү нөгөө ертөнцөд одлоо. Эмнэлэгт хэвтэх үедээ биеийн доод хэсэг нь мэдээгүй болсон байсан гэнэ.

Сүмогийн холбооны тэргүүн Хакккаү ояката гэрбүлд нь эмгэнэл илэрхийлсэн ч эмнэлгийн тусламжийг яаралтай хүргээгүй Сүмогийн холбоо асуудалд орох шинжтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоолд хориг тавилаа 2021-04-29

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийг маргааш бүртгэнэ 2021-04-29

Энхтайваны гүүрийг өнөөдөр 20:00 цагаас хаана 2021-04-29

Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан автобусны 13 чиглэлд өөрчлөлт орлоо 2021-04-29

Аймаг, орон нутгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа 2021-04-29

Хаврын тэмцээнд дохён дээр ухаан алдсан сүмоч нас барлаа 2021-04-29

Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг завсарлага авлаа 2021-04-29

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй 2021-04-29

Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сан байгуулах ажлын багийн хурал боллоо 2021-04-29

УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элслээ 2021-04-29

“QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан зөрчил бүртгэгдэж байна 2021-04-29