Фэйсбүүкийн босс нүүрэндээ нарнаас хамгаалах тос хэтрүүлэн түрхсний учрыг тайлбарлажээ.
Дэлхийн хамгийн том сошиал платформ болох Фэсйбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэргийн цав цагаан нүүртэй гэрэл зураг өнгөрсөн оны зун интернэтэд тарж, олны анхаарлыг татаж байсан юм.
Тухайн үед тэр Хавайн аралд амарч байжээ. Хүмүүс нүүрээ цагаанаар будсан Закербэргийг Joker, Нэгдүгээр Элизабет хатан хаан, хатагтай Даутфайр зэрэг хүмүүстэй зүйрлэн шоолж байв.
Тэгвэл Лхагва гарагт тэрбээр Инстаграмын лайв чатаар хүмүүстэй уулзахдаа яагаад ийм байдалтай байснаа анх удаа үнэнээр нь тайлбарлажээ.
Биднийг папарацци дагаж байгааг мэдээд би тэдэнд танигдахгүйн тулд нүүрэндээ нарнаас хамгаалах тос зузаан түрхсэн юм. Гэвч бүтэлгүйтсэн” гэж Закербэрг ярьсан байна.
36 настай тэрбумтан залуу тэр үед гэр бүлийн хамт Хавайн аралд амарч байжээ. “Би ийм юм болно гэж санаагүй. Уг нь хүн ийм их тос нүүрэндээ түрхэх шаардлагагүй л дээ. Хүмүүсийг инээлгэх зүйл хийсэндээ харамсахгүй байна. Зургаа үзээд би өөрөө зөндөө инээсэн” гэж тэр ярьсан байна.
Зураг интернэтэд тарж, шуугиан дэгдсэний дараахан Закербэрг тайлбарлахдаа нарийн учрыг хэлээгүй, зүгээр л нарнаас хамгаалсан нь тэр гэж ярьж байжээ. “Би үргэлж өөрийн гадаад байдалд санаа тавьж, гоё харагдахыг хичээж явдаг хүн биш.
Тухайн үед нарны туяанаас хамгаалах гэж нүүрэндээ тос түрхээд байсан юм” гэж тэр өмнө нь тайлбарлаж байв. Закербэрг гэр бүлийн хамт Калифорни мужид амьдардаг ч Хавайн аралд нийт $100 саяын үнэ бүхий хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.