АН-ын хоёр тал Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна

АН-ын хоёр тал Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна

АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс хуваагдаад буй тус намын хоёр талд материалаа хүргүүлсээр байна. 

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлээд байна. 

Харин М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар материал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. 

Ташрамд дурдахад, АН-ын даргаар бүртгүүлэхээр хоёр талаас ирүүлсэн хүсэлтийг Улсын дээд шүүх мягмар гарагт хэлэлцсэн бөгөөд, намын дотоод маргаанд оролцох хуулийн боломж байхгүй тул аль аль талыг нь бүртгэхээс татгалзаад байгаа юм. 

АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж тус нам хоёр тал болж хуваагдсан бөгөөд тус тусын шинэ даргыг сунгаа хийж тодруулаад байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намууд тавдугаар сарын 3-ны дотор СЕХ-нд нэр дэвшигчээ тодруулж материалыг нь хүргүүлэх ёстой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр үндэслэлээр шалгагдаж байна. 2021-04-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам оролцоно. 2021-04-30

Корпорацийн залилан ба авлига-2021 2021-04-30

ХХААХҮ-ийн сайд Итали Улсын Элчин сайдтай цахимаар уулзлаа 2021-04-30

Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ 2021-04-30

АН-ын хоёр тал Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна 2021-04-30

Борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж байна 2021-04-30

Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон Хөдөлмөрийн хүндэт медаль өнөөдөр эзэндээ очлоо. 2021-04-30

УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг АН-ын бүлэгт орж ажиллахаар боллоо. 2021-04-30

ЕТГ-ын дарга Ө.Шижир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шаардлагад хариу өгөв 2021-04-30

Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ 2021-04-30