УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг АН-ын бүлэгт орж ажиллахаар боллоо.

УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг АН-ын бүлэгт орж ажиллахаар боллоо.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймагт бие дааж нэр дэвшин, ялалт байгуулсан Н.Алтанхуяг АН-ын гишүүнчлэлээ сэргээж, УИХ дахь АН-ын бүлэгт орж ажиллахаар боллоо. 

Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатад хандаж "Норовын Алтанхуяг миний бие УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орохоо үүгээр илэрхийлж байна" хэмээн бичжээ. Ингэснээр өнөөгийн парламент бие даагч гишүүнгүй болж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо нэгээр нэмэгдэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхаа Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байгаа билээ. Түүнтэй хамт АН-ын Дотоод сонгуулийн хороонд Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Д.Ганбат, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар хүсэлтээ хүргүүлж, дотоод сунгаанд бүртгүүлээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.