БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас Ж.Байденыг шүүмжлэв

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас Ж.Байденыг шүүмжлэв

"Манай улсын цөмийн хөтөлбөрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ноцтой аюул хэмээн нэрлэснээрээ “томоохон алдаа” гаргалаа. Үүний хариуд бид "хариу арга хэмжээнүүдийг" авч хэрэгжүүлэх болно" гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ өнөө өглөө мэдэгджээ.

“БНАСАУ, Иранаас учрах ноцтой аюулыг арилгахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэж Ж.Байден Конгрессын танхимд анх удаа үг хэлэх үеэрээ мэдэгдсэнтэй холбогдуулан БНАСАУ-ын ГХЯ-ны АНУ-ын асуудал хариуцсан хэлтсийн дарга Квон Чон Гун энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

Мөн тэрбээр, “АНУ хүйтэн дайны үеийн үзэл санаа бүхий хоцрогдсон бодлогоо баримталсан хэвээр байвал ойрын ирээдүйдээ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулах болно” хэмээн мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 627 хүн илэрчээ... 2021-05-01

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо 2021-05-01

БНСУ-ийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин төрийн хэргийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн үнэлгээ анх удаа 30% -аас доош үнэлгээтэй байна. 2021-05-01

Самсунг группийн өв залгамжлах тал хувийг И Жэ Юн өвлөн авчээ. 2021-05-01

БНАСАУ-тай цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх чиглэлд хамтран ажиллана 2021-05-01

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас Ж.Байденыг шүүмжлэв 2021-05-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 606-ээр нэмэгдэж нийт 123,240-д хүрэв 2021-05-02

Өмнөд Солонгос даяар ганц биечүүдийн тоо өсөн нэмэгдэж байна. 2021-05-02

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 488 хүн илэрчээ 2021-05-03

БНСУ-д дэлхийн сэтгүүлчид цахимаар “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа 2021-05-03

БНСУ-ын хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигч И Жэ Ён боллоо. 2021-05-03