БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 606-ээр нэмэгдэж нийт 123,240-д хүрэв
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 2-ны байдлаар 606-аар нэмэгдэж нийт 123,240-д хүрэв. Шинээр илэрсэн 606 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн ба батлагдсан тохиолдолын 585 дотоодоосоо илэрсэн байна. Нийт нас баралт 2-р нэмэгдэж 1833 болсон байна.
Өнгөрсөн сарын 26-наас өнөөдрийг хүртэл сүүлийн долоо хоногт гарсан шинэ батлагдсан тохиолдлын тоо өдөр бүр 499 → 512 → 769 → 679 → 661 → 627 → 606 байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.