Ч.Хүрэлбаатар: 20 орчим тэрбум төгрөгийн татвар чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна

Ч.Хүрэлбаатар: 20 орчим тэрбум төгрөгийн татвар чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна

Бизнесийг дэмжих байгууллагууд, холбоод  өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргасан.

Коронавируснээс  хамааран эдийн засаг огцом унаж, бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд төсөөлж байснаас богино хугацаанд нэмэгдэж буй учир эрсдэлийг бууруулах, бизнес, ажлын байрыг хамгаалах талаар цогц арга хэмжээ яаралтай авахыг тэд шаардаж байгаа юм.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас  ААН, бизнес эрхлэгчдийг  дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулах татварыг нэг удаа чөлөөлнө. Хууль батлагдсанаар 20 орчим тэрбум төгрөгийн татварыг чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.