Зээлийн хүү бууруулах, хөнгөлөх талаар ҮАБЗ ярилцаж эхэлжээ
Коронавирустэй холбоотойгоор эдийн засагт үүсэж буй асуудал, бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд төсөөлж байснаас богино хугацаанд нэмэгдэж буй учир эрсдэлийг бууруулах арга хэмжээ яаралтай авах ёстой гэсэн мэдэгдлийг МҮХАҮТ болон бусад бизнесийг дэмжих байгууллага, холбоодын зүгээс гаргасан.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүнсний барааны хомсдолоос сэргийлэх, ариун цэврийн бодис, хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд нартай хуралдаж, ярилцлаа. ҮАБЗ дээр ч асуудлыг ярилцаж байгаа. Засгийн газраас яаралтай шийдүүлэх хуулийн төсөл өргөн баривал хойшлуулалгүй хэлэлцэх болно. Одоогоор хууль, тогтоомжийн төсөл өргөн бариагүй байна” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.