Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ.

Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ.

Үндэсний аудитын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан байдаг. Уг заалтын дагуу МАН-аас Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлээд байгаа билээ.

Ташрамд дурдахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж уг нам хоёр тал болсон бөгөөд тус тусын нэр дэвшигчээ тодруулаад байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2021-05-05

ДОРНЫН ЗУРХАЙ: Mал арилжих, гэр бүрэхэд сайн.   2021-05-05

ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасынхан сэтгэлийн дулаанаа харамгүй хуваалцаарай 2021-05-05

Виртуал хөрөнгийн үйл ажиллагаанаас хохирсон иргэд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ 2021-05-05

“Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт мэдээл солилцох цахим уулзалт, хэлэлцүүлэг боллоо 2021-05-05

Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ. 2021-05-05

Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна 2021-05-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол дахь Америкийн худалдааны танхим (АМЧАМ)-ын ээлжит уулзалтанд зочин илтгэгчээр оролцов 2021-05-05

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 2021-05-05

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна 2021-05-05

Шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ. 2021-05-05