Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, “COVID-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 128 680 буюу 54.6 хувь нь, хоёрдугаар тунгаар 532 817 хүн буюу 25.8 хувийг дархлаажуулаад байна.

Манай улс 2 сая 60 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. ЭМЯ-ны мэдээлснээр, нийслэлийн иргэдийн 84.6 хувь буюу 806 743 хүн вакцины эхний тунд хамрагджээ.

Тэдгээрээс 427 038 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Харин хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунг 321 937 хүн хийлгэсэн бол, 105 779 хүн хоёрдугаар тунгаа тариулаад байна.

Одоогийн байдлаар зорилтот бүлэг болох 56 мянган эрүүл мэндийн ажилтнуудын 99 хувь нь эхний тунгаа тариулж, 71 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байна. Мөн халдварын эрсдэл өндөр настангуудыг дархлаажуулж, 50-иас дээш насны 558 мянган хүний 35 хувь нь эхний тунгаа, 7.2 хувь нь хоёр дахь тунгаа тариулаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт мэдээл солилцох цахим уулзалт, хэлэлцүүлэг боллоо 2021-05-05

Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ. 2021-05-05

Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна 2021-05-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол дахь Америкийн худалдааны танхим (АМЧАМ)-ын ээлжит уулзалтанд зочин илтгэгчээр оролцов 2021-05-05

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 2021-05-05

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна 2021-05-05

Шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ. 2021-05-05

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт газардах хуваарьтай байна. 2021-05-05

А.Цогцэцэг: Вакциндаа зөв ойлголттой байж, бүгдээрээ хамрагдах нь, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. 2021-05-05

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд өглөө 2021-05-05

С.Амарсайхан: Ирэх сарын 1 хүртэл хил нээхгүй 2021-05-05