Шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ.

Шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.05.05, 11:00 цаг)

Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1128 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 41,524 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 130 боллоо. Үүнээс гадна нэг хүн бусад суурь өвчний шалтгаанаар нас барсан байна.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд

  • 65 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 85 настай эмэгтэй: Тавдугаар сарын 03-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 67 настай эмэгтэй: Тавдугаар сарын 04-нд онош батлагдан эмнэлэгт хүргэгдэн,
  • 61 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 56 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан эмчлэгдэж байгаад элэгний хорт хавдрын улмаас нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар хотод-1042 (Нийт-36.368)
  • Эмнэлгээс шалтгаалах-4 (Нийт-101)
  • Орон нутагт-82 (Нийт-4504)

Мөн сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Энэ нь шинээр бүртгэгдсэн тохиолдлоосоо илүү хүн эдгэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 25.641 хүн эдгэрээд байна.

Улаанбаатар хотын 31 эмнэлэг, хөдөө орон нутгийн 20 эмнэлэгт нийт 4961 хүн хэвтэн эмчлүүлж байна.

  • Хөнгөн-2820, (56.8%)
  • Хүндэвтэр-1538, (31%)
  • Хүнд-480, (9.7%)
  • Маш хүнд-123, (2.5%)

Харин 7968 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэртээ эмчилгээ үйлчилгээ авч байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь үлдээх, эсвэл эмнэлэг рүү шилжүүлэх хүмүүс 2804 байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ. 2021-05-05

Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна 2021-05-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол дахь Америкийн худалдааны танхим (АМЧАМ)-ын ээлжит уулзалтанд зочин илтгэгчээр оролцов 2021-05-05

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 2021-05-05

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна 2021-05-05

Шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ. 2021-05-05

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт газардах хуваарьтай байна. 2021-05-05

А.Цогцэцэг: Вакциндаа зөв ойлголттой байж, бүгдээрээ хамрагдах нь, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. 2021-05-05

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд өглөө 2021-05-05

С.Амарсайхан: Ирэх сарын 1 хүртэл хил нээхгүй 2021-05-05

“COVID-19” халдвартай өвчтөний эмчилгээнд 650 000-4 300 000 төгрөг зарцуулна 2021-05-05