БНСУ-д өнгөрсөн 4 сард хэрэглээний үнийн өсөлт 2,3 хувьд хүрчээ
БНСУ-д өнгөрсөн 4 дүгээр сард хэрэглээний үнийн өсөлт 2020 оны 4 сарынхтай харьцуулахад 2,3 хувиар өссөн байна. Энэ нь 2017 оны 8 сараас хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгааг тус улсын үндэсний статистикийн удирдах газраас өнөөдөр мэдээлсэн байна.
БНСУ-д хүнсний бүтээгдэхүүнүүд, газрын тосны үнийн тогтворгүй байдлаас үл хамаардаг суурь инфляц өнгөрсөн 4 дүгээр сард жилийн дүнгээрээ 1,1 хувьд хүрчээ. Загас, мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны 4 сарынхтай харьцуулахад 13,1 хувиар, газрын тосны бүтээгдэхүүний үнэ 13,4 хувиар өссөн байна.
Мөн орон сууцны үнэ жилийн дүнгээрээ 1,2 хувиар өсчээ. Гэхдээ өмнөд Солонгосын эдийн засгийн шинжээч мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн болон газрын тосны бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтворжих замаар оны 2 дугаар хагаст инфляцын түвшин буурна гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.