Хойд Солонгосын ажилчид Монголд Бээжингийн онгоцоор ирнэ.
Хойд Солонгосын Засгийн газраас энэ сарын эхээр Монголд ажилчин илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард тус улс НҮБ-ын хорио гарснаас хойш анх удаа ОХУ-д ажилчдаа явуулсан юм. Олон улсын эдийн засгийн хорио, COVID-19 цар тахлаар хилээ хаасан зэрэг олон шалтгааны улмаас Хойд Солонгос валютын хомсдолд ороод байгаа билээ.
Daily NK энэ сарын 2-нд “Тавдугаар сарын эхээр Монгол Улс Хойд Солонгосын 200 ажилчныг хүлээн авна. Ажилчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй бөгөөд эмэгтэй ажилчид нэхмэл, оёдлын үйлдвэрт, эрчүүд нь ХАА-н салбарт ажиллах юм. Энэ 200 ажилчныг дөрөвдүгээр сарын сүүлээр сонгон шалгаруултад оруулсан. Одоогийн байдлаар эцсийн дөрөв дэх шатны шалгалт үргэлжилж байна” гэж мэдээллээ.
Хойд Солонгост гадаадад ажиллах иргэдээ сонгон шалгаруултад хамруулдаг.
Эхний шалгаруултыг орон нутагт хийдэг бөгөөд тухайн иргэний Намын байгууллагын тодорхойлолт, эрүүл мэндийн үзлэг багтдаг. Хоёрдугаар шалгалтад хүн болгонтой ганцаарчилсан ярилцлага хийдэг.
Гурав дахь сонгон шалгаруулалтыг мэргэжлийн яам, Зэвсэгт хүчин, намын байгууллагаас явуулна. Монголд ирэх ажилчдыг Хойд Солонгосын Барилгын яам, Загасны аж ахуйн яам хариуцсан гэдэг мэдээ байна. Энэ шалгалтаар мөн халдварт өвчин, ДОХ-ын шинжилгээ хийжээ.
Харин дөрөв дэх шалгалтыг ГХЯ хийдэг. Яамнаас тэнцсэн хүмүүст гадаад паспорт, виз олгоно.
Хойд Солонгосын ажилчид Монголд Бээжингийн онгоцоор ирэх гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.