Ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг арилгуулжээ.

Ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг арилгуулжээ.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/256 дугаар “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийн хүрээнд 5 байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өдөр бүр нийслэлийн ногоон бүсэд эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баганхангай дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд 222 албан хаагч, 77 автомашин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

Эргүүл хяналтын гол зорилго нь илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, гал түймэр гаргахгүй байх, гарсан галыг газар авахуулахгүй шуурхай унтраах явдал бөгөөд цар тахлын хүнд үед гамшгийн давхар нөхцөл байдал үүсгэхгүй байхад чиглэгдэж байгаа юм.

Он гарсаар нийслэлд 67 удаагийн шар өвсний түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, бэлтгэл ээлж, хөдөлгөөнт ээлжийн алба хаагчид газар дээр нь шуурхай унтраан ажиллаж байна.

Ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.