ШӨХТГ-аас ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛАХ шаардлага хүргүүллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гадаад хилийн үнэтэй уялдуулан шатахууны үнэ бууруулахыг шатахууны худалдаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдэд албан бичгээр хүргүүллээ.
ОХУ-ын Роснефть компанийн шатахууны үнэ энэ сард А-80 тонн тутамд 539 ам.доллар, АИ-92 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болж багассан байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарынхтай харьцуулахад, А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллароор тус тус багасжээ.
Иймд аж ахуй эрхлэгчдийг шатахууны гадаад хилийн үнийн бууралттай уялдуулан дотоод зах зээлд хэдэн төгрөгөөр, ямар хугацаанаас эхлэн бууруулах талаарх мэдээллээ хэрэглэгчдэд ил тод мэдээллэх шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүллээ гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.