УБТЗ-ын тасалбарын онлайн захиалга 18-20 хувиар нэмэгдсэн
Энэ бол "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын өнөө үеийн тоо. Өмнө нь, жирийн өдрүүдэд 2000-2500 хүн үйлчлүүлж байв. Зорчих хөдөлгөөн ийнхүү буурсан ч галт тэрэгний тасалбар захиалга тасралтгүй явагдаж, иргэдийн зорчих хэвийн байдлыг УБТЗ ханган ажиллаж байна. "Бид иргэдийг тасалбар худалдах төвд аль болох ирүүлэхгүйгээр интернэт онлайнаар, мөн мессежээр захиалуулж байна.
Хорио цээрийн
үед тасалбар авсан зорчигчдын билетийг цаг алдалгүй буцааж байна.
Ингэхдээ онлайнаар тухайн зорчигчтой холбогдон хаяг, дансны дугаарыг нь
тасалбарын үнийг авч ямар ч шимтгэлгүйгээр дурын тасалбар түгээх газраар
олгож байна. Энэ хугацаанд онлайн захиалга 18-20 хувиар, мессеж
үйлчилгээнийх 5 хувиар нэмэгдсэн" гэв.
Түүнээс УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн зорчигч, үйлчлүүлэгч иргэдийг "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлж буй ажлыг тодрууллаа. Тэрээр, "Бид иргэдийн аюулгүй байдлыг хангах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн дагуу эхэлсэн. Гараа тогтмол угааж ариутгах, амны хаалт зүүх, ажлын байрыг тогтмол ариутган халдваргүйжүүлж байна. Мөн Зорчигч тээврийн төвийн хүлээлгийн заал танхимыг мэргэжлийн байгууллагаар байнга ариутгуулж байна.
Галт
тэрэгний цагийн хуваарийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг
чухалчилж байна. Галт тэрэг явахаас бусад хугацаанд халдвараас урьдчилан
сэргийлэх санамж зөвлөмжийг чанга яригчаар, мөн тасалбар худалдах касс,
мэдээллийн газруудын цонхон дээр, хүний хараанд тохиромжтой байдлаар
нааж түгээж байна. Бэлэн мөнгөнд бээлийгүй гараар хүрсэн нөхцөлд нүүр,
ам хамартаа хүрэхгүй байхыг зөвлөж байна.
Манайх
тасалбараа Зорчигч тээврийн төвд суурин байдлаар худалдахаас гадна дээр
дурдсанчлан интернэтээр, мессежээр, мөн явуулын байдлаар худалддаг.
Галт тэргэнд явуулын тасалбарын нярав, тээш түгээгч зэрэг зорчигчидтой
тулж ажилладаг ажилтнуудыг ажилд гарахаас нь өмнө халдвараас өөрийгөө
болон бусдыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж
өгдөг. Зөрлөгүүд болон замд ажиллаж байгаа ажилтнуудаа витаминжуулж,
халуун аарц чацарганаар хангаж байна" гэв.
УБЗТ-ын зорчигч тээврийн төвөөр өчигдрийн байдлаар 1756 зорчигч үйлчлүүлээд байна.
УБТЗ-ын хэмжээнд хурал, цуглаан, сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлжээ. Халдвар хамгаалалтын хяналтаа сулруулахгүй байхыг ажилчдадаа анхааруулж байна. Үйлчлүүлэгчид маань дүрэм журмаа мөрдөж, хувийн ариун цэврийг сахиж, амны хаалттай үйлчлүүлж байгаад талархалтай байна гэв.
Галт тэргүүдийг эхний 09.00 цагт явахын өмнө, оройн 21.00 цагт ирэхээс өмнө тогтмол ариутган халдваргүйжүүлж байна. Мөн зорчигчийн ачаа тээшийг тухайн галт тэрэгний хуваарийн дагуу өдөр болгон Улаанбаатар- Замын-Үүд, Улаанбаатар-Сүхбаатар, Эрдэнэт-Бор-Өндрийн чиглэлд ачаа тээш тээвэрлэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.