БНСУ-д оршин суугч 75-с дээш насны гадаад иргэдэд “Ковид-19” вакцин хийж эхэллээ

БНСУ-д оршин суугч 75-с дээш насны гадаад иргэдэд “Ковид-19” вакцин хийж эхэллээ

БНСУ-д оршин суугч 75-с дээш насны гадаад иргэдэд “Ковид-19” вакцин хийж эхэллээ

БНСУ-д Корона вирусийн эсрэг вакцинжуулалтын ажил өнгөрөгч 2-р сарын 26-ний өдрөөс эхэлсэн болов ч вакциний хүрэлцээ муу, хурд удаан байгаа зэрэг олон шүүмжлэлийг дагуулсаар байгаа билээ.

Тус улсын Засгийн газрын зүгээс гаргасан вакцинжуулах хуваарийн дагуу иргэд вакциндаа хамрагдах бөгөөд үүнд тус улсад удаан хугацаагаар оршин суугч гадаад иргэд мөн ялгаагүй хамрагдах боломжтой гэж мэдээллээ. Одоогийн байдлаар Вакцинжуулалтын 2-р үе маш явагдаж байгаа бөгөөд 4 сарын 26-ний өдрөөс эхлэн 75-аас дээш настай, Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын ажилчид зэрэг харьцангуй эрсдэлтэй бүлгийн иргэд вакцинд хамрагдаж байна. Ирэх сар буюу 6-р сарын дунд үеэс эхлэн +65 насны иргэд вакцинд хамрагдах юм байна.

Тэгвэл БНСУ-д 3н сар ба түүнээс дээш хугацаагаар байнга оршин суугч гадаад иргэний бүртгэлтэй, бүртгэлгүй 75-с дээш насны бүхий л иргэд вакцинд хамрагдах боломжтой гэж мэдээллээ.

Гадаад иргэдийн хувьд өөрийн байнгын оршин сууж буй хорооны эрүүл мэндийн төв(보건소)-ийн хариуцсан ажилтанд хандан вакцинд хамрагдах өдөр цагаа авах ёстой.

Хамрагдах боломжтой иргэд :

БНСУ-д удаан хугацаагаар буюу 90 хоногоос дээш хугацаанд оршин сууж буй +75 насны гадаад иргэд(1946.12.31өдрөөс өмнө төрсөн)

Хамрагдах вакцин : 

-       Comirnaty (Pfizer/BioNTech) COVID-19 vaccine

-       21 хоногийн зайтайгаар 2 удаа

Вакцинд хамрагдах газар :

-       Дүүрэг хороодын “Ковид-19”-ийн вакцинжуулалтын төвүүд

Бүртгүүлэх арга /4-6сар/ :

-       Оршин сууж буй хорооны эрүүл мэндийн төвд вакцинд хамрагдах зөвшөөрлийн хуудас аа өгч бүртгүүлэх

-       Оршин суух гадаад иргэний бүртгэлгүй гадаад иргэдийн хувьд эрүүл мэндийн төвд хандан тусгай бүртгэлийн дугаар авсанаар бүртгүүлэх боломжтой

Дэлгэрэнгүй мэдээлэл :

-       1339 утасруу залгаж өөрийн орны хэлээр мэдээлэл авах

-       Оршин сууж буй газрын хороо захиргааны газар (주민센터)

Эх сурвалж : 하나다문화센터

Орчуулан эмхтгэсэн : Д.Тодням 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ ухуулах хуудсаар вирус дамжиж болзошгүйг иргэддээ анхааруулжээ 2021-05-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 525 хүн илэрчээ... 2021-05-07

Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч огцорлоо. 2021-05-07

БНСУ-ын бүх нутгийг шороон шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна.   2021-05-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 701 хүн илэрчээ... 2021-05-08

БНСУ-д оршин суугч 75-с дээш насны гадаад иргэдэд “Ковид-19” вакцин хийж эхэллээ 2021-05-08

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 463 хүн илэрчээ... 2021-05-10

“Samsung” шинэ гар утаснуудаа наймдугаар сард танилцуулж магадгүй 2021-05-10

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 511 хүн илэрчээ... 2021-05-11

БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 2021-05-11

БНСУ-ын ашиг орлогоороо тэргүүлж буй таван эрэгтэй жүжигчин 2021-05-11