БНСУ-ын бүх нутгийг шороон шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна.
БНХАУ-ын хойд нутаг, Монголын говь цөлөөс үүдэлтэй шороон шуурга БНСУ-ын төв баруун нутгийг нөмөрсний улмаас Сөүл орчмын бүсэд нарийн ширхэгт тоосонцрын агууламж нэмэгдэж буйг тус улсын Цаг уурын агентлаг анхааруулжээ.
Сөүл хотод баасан гаргийн үдэд агаар дахь 10 микрограммаас бага диаметртэй “PM10” тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 610 микрограммд хүрчээ. Энэ үзүүлэлтийг хоёр цаг гаруйн турш 300 микрограммаас давсан тохиолдолд ийнхүү анхааруулга гаргадаг байна.
Мөн нийслэлийн ойролцоо оршдог Гёнги муж, Инчеон хот, Өмнөд Чунчон мужид 15 цагийн байдлаар “PM10” тоосонцрын агууламж 470-632 микрограммд хүрсэн гэж Агаарын чанарыг урьдчилан судлах төвөөс мэдээлжээ. Тус төвийн мэдээллээр, шороон шуурга ням гаргийг хүртэл БНСУ-ын бараг бүх нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.