Япон Энэтхэгээс ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгана.

Япон Энэтхэгээс ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгана.

Энэтхэгт тархсан коронавирусний хувилбар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Япон өнөөдрөөс Энэтхэг, Пакистан, Балбаас ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгахаар болжээ.

Тодруулбал, эдгээр гурван орноос ирсэн хүмүүс Засгийн газрын тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж буй газруудад зургаан хоног байрлана. Ингэх хугацаандаа тэд гурав, зургаа дахь өдрөө шинжилгээ өгөх бөгөөд хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд оршин суугчдыг Япон дахь гэртээ өөрийгөө тусгаарлахыг хүсэх ажээ.

Энэ нь коронавирусний хувилбарууд хурдацтай тархаж буй 30 орчим улс орон, бүс нутгаас Японд ирж буй хүмүүсийн зочид буудалд тусгаарлагдах хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм. Энэтхэгт сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо өдөрт 400 мянгаар, нас барсан тохиолдлын тоо 4000-аар нэмэгдэх болоод байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.