НҮБ Зүүн Иерусалимийн нөхцөл байдалд түгшиж байна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зүүн Иерусалимийн нөхцөл байдалд түгшиж байгаагаа илэрхийллээ.
Эзлэгдсэн Зүүн Иерусалимд хүчирхийлэл үргэлжилж байгаад машид түгшиж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдээд Израилд хандан олон улсын хүмүүнлэгийн эрхзүйн хүрээнд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээ зогсоохыг уриалжээ.
Өмнө нь Ромын пап лам Франциск Иерусалим дахь мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан юм. Уг мөргөлдөөнөөр хамгийн багадаа 300 хүн гэмтэж бэртсэн байна.
Зүүн Иерусалим дахь Аль-Акса сүмийн дэргэд энэ сарын 7-нд Палестины болон Израилийн цэргийнхний хооронд мөргөлдөөн болж, 205 хүн гэмтэж бэртсэн юм.
Иерусалим нь Израил-Палестины дайнд чухал асуудал болсон билээ. Израил улс Зүүн Иерусалимийг эзэлснийг НҮБ болон бусад олон улсын байгууллага эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Палестинчууд Зүүн Иерусалимыг ирээдүйн орныхоо нийслэл болгох зорилготой. Өдгөө гадны орнуудын Элчин сайдын яамнууд Иерусалимд биш, хуучны түр зуурын нийслэл хот Тел-Авивт байрладаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.