КОВИД-19 I Францад халдварын тоо 7730-д хүрлээ
Францад коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо 7730 болж нэмэгджээ. “France Info”-д мэдээлснээр нас барсан хүний тоо 175 болсон байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 602 хүнийг эдгээж, эмнэлгээс гаргажээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусний халдварын тархалттай холбоотой нөхцөл байдлыг 100 жилийн түүхэн дэх тус улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том хямрал гэж тодорхойлжээ.
Дэлхийн ихэнх улс орон Франц, Итали, Испани болон Герман улстай агаарын харилцаагаа зогсоогоод байгаа юм. Францад хоногт 300-500 гаруй шинэ тохиолдол илэрч байгаа аж. Коронавирусний халдвараар нас барж буй хүмүүсийн 20-30 хувь нь 75-аас дээш насныхан байгааг Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.