Тав дахь тохиолдлын ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.18/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иран, Испни, БНСУ, Герман, АНУ, Африкт КОВИД-19 халдвар хурдацтай тархаж байна.
Монгол Улсад өчигдөр КОВИД-19 тав дахь халдвар бүртгэгдлээ. Тухайн иргэн гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэй байсан. Халдвар авсан эмэгтэйтэй ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.
Шинэ коронавирусний халдвар төдийгүй
амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг.
Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа
бууруулахгүй байхыг зөвлөж байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.