БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 511-ээр нэмэгдэж нийт 128,283-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 11-ний 00.00 цагийн байдлаар 511-ээр нэмэгдэж нийт 128,283-д хүрэв. Шинээр илэрсэн 511 тохиолдлын 28 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 118,717 (+873) иргэн эдгэрсэн бол 1,879 (+4) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 9,164,284 (+42225) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,951,373 (+40484) иргэний хариу сөрөг гарч 84,628 (+1230) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,687 (-366) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тарилгад 8,341 хүн хамрагдаж нийт 3,692,566, бүрэн тунд 77,551 хүн хамрагдаж нийт 584,013-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.