БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 619-өөр нэмэгдэж нийт 132,290-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 17-ны 00.00 цагийн байдлаар 619-өөр нэмэгдэж нийт 132,290-д хүрэв. Шинээр илэрсэн 619 тохиолдлын 22 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 122,163 (+399) иргэн эдгэрсэн бол 1,903 (+3) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 9,353,300 (+16686) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 9,119,206 (+15926) иргэний хариу сөрөг гарч 101,804 (+141) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,224 (+217) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунд 5 хүн хамрагдаж нийт 3,733,806, бүрэн тунд 4,986 хүн хамрагдаж нийт 940,345-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.