Монгол улсаас дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бүрэлдхүүнийг албан ёсоор зарлалаа.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-наас 13-ны өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотын "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана.
Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ энэ нь олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчин /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй долоо, эрэгтэй долоон жинд өрсөлдөнө.
Өнөөдөр манай улсаас энэ удаагийн дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бүрэлдхүүнийг албан ёсоор зарлалаа.
Будапештийн дэлхийн аваргад ахлах дасгалжуулагч гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй бол Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.
Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдхүүнд:
Эрэгтэй
- ОУХМ Л.Өнөболд -60 кг
- ОУХМ Г.Хэрлэн -66 кг
- ОУХМ Ё.Басхүү -66 кг
- ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
- Саейд Моллаей -81 кг
- ОУХМ Г.Алтанбагана -90 кг
- ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
- ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
- ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
- МУГТ М.Уранцэцэг -48 кг
- ОУХМ Г.Наранцэцэг -48кг
- ОУХМ Л.Сосорбарам -52 кг
- ОУХМ Б.Хорлоодой -52 кг
- МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
- ОУХМ Б.Ганхайч -63 кг
- ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
- ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
- ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.