Засгийн газар 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын өр төлнө.

Засгийн газар 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын өр төлнө.

2021 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 32.1 тэрбум ам.доллар байна. Үүнээс 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад өр юм.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги баримт бичиг батлах тухай” 55 дугаар тогтоолыг баталсан байдаг.  Энэ хүрээнд бид ажиллаж байгаа. Одоогоор Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх графиктай ажиллаж байгаа” гэж мэдээлсэн. 

Ирэх жилүүдэд “Чингис”, “Гэрэгэ”, “Самурай”, “Хуралдай”, "Номад" гээд бондуудын төлбөрүүд шил шилээ дараа хүлээгдэж байна. 

Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамтаар энэ сарын 11-нд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн.

Энэ үеэр Сангийн сайд “Төр хувийн хэвшлийн өрсөлдөгч байж болохгүй. Монгол Улс ирэх дөрвөн жилд гадаад өрийн хамгийн өндөр дарамттай байх болно. Төлбөрийн тэнцэл дээрээ хамгийн их дарамт авах жилүүд бидний өмнө байна. Үүнийг яаж өмнөх алдаагаа давтахгүйгээр давах вэ гэхээр мөнгө, төсвийн бодлого, улс төрийн нөхцөл байдал, макро орчин тогтвортой байж давна. Үүн дээр төр хувийн хэвшил хэрхэн яаж түншлэх вэ гэдгийг ярилцах гэсэн юм” гэж байсан.

Мөн тэрбээр хүлээгдэж буй өрийн асуудлаар өмнө нь байр сууриа илэрхийлэхдээ “Сүүлийн саруудад манай Засгийн газрын бондуудын өгөөж дэлхийн зах зээл дээр түүхэн доод түвшинд хүрээд буй нь нааштай үзүүлэлт. Ихэнх улс орон төсөв мөнгөний тэлсэн бодлого явуулж байгаа учраас хөрөнгө оруулагчдын идэвх өндөр байгаа энэ цаг үеийг ашиглаад эргэн төлөлт нь тулсан бондуудыг дахин санхүүжүүлэх стратегийг баримтлан ажиллаж байна. Тодорхой тооцоо хийж, зах зээлийг нарийн ажиглаж байгаа учраас бондын төлбөрүүдийг хүндрэлгүйгээр шийдэх төлөвлөгөөтэй байна. Төсвийн орон зай, нөхцөл боломжоо харж байгаад төлөх боломжтой бондуудаа төлнө. Хүүг нь бууруулж, эргэн төлөлтийн дундаж хугацааг нь уртасгах боломжтой бондууд дээр дахин санхүүжилт хийх, зардал багатайгаар шийдэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Сануулахад, Засгийн газраас  олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр тус тус хөрөнгө оруулагчдад төлж барагдуулсан.

2020 онд “Номад” бондыг гаргаж, “Мазаалай”, “Чингис” бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн юм. 10.875 хувийн өндөр хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.долларыг өнгөрсөн дөрөвдүгээр сард төлж барагдуулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хамгийн чанартайгаар барьж гүйцэтгэх хэрэгтэй. 2021-05-13

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно. 2021-05-13

2000 ажлын байр танилцуулах өдөрлөг 14 хоног үргэлжилнэ. 2021-05-13

Дархан хотон залуус хороолол барихад засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. 2021-05-13

Нийтийн тээврийн ажилтнуудын 80 хувь нь вакцинд хамрагджээ. 2021-05-13

Засгийн газар 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын өр төлнө. 2021-05-13

АТГ-аас 67 албан тушаалтны ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ хянан шалгажээ. 2021-05-13

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барилаа. 2021-05-13

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021-05-13

Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг 2021-05-13

Биеийн тамир, спортын салбарт улсын төсвийн 1.0 хувийг зарцуулах хэрэгтэй гэв. 2021-05-13