Биеийн тамир, спортын салбарт улсын төсвийн 1.0 хувийг зарцуулах хэрэгтэй гэв.

Биеийн тамир, спортын салбарт улсын төсвийн 1.0 хувийг зарцуулах хэрэгтэй гэв.

Спортын төв ордны барилгын хувьд 1958 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан байдаг. Барилгыг шинэчлэх шаардлагатай ч санхүүжилтийн асуудал мөн л тулгарчээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ТЭЗҮ-г шинэчлэх талаар тусгасан. Төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй учраас гадаадын зээл, тусламжид хамруулах ажлыг судалж эхэлжээ. Төсөв хөрөнгө хангалтгүй ч өөрсдийн боломжоор заал, танхимууддаа засварлаж, тамирчдын хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөг засжээ.

Газрын өмчлөлтэй холбоотой маргаан биеийн тамир, спортын салбарт ч тулгарчээ. Өмнөх удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж алдсан газруудаа эргүүлэн авах ажлуудыг эхлүүлж, Техник спортын төвийн барилгыг 6 жил шүүхээр явсны эцэст 2019 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр төрийн өмчид буцаан авч чаджээ. Мөн хэд хэдэн газрын маргаан шүүхийн шатанд явж байгааг салбарынхан хэллээ.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Нийслэлийн Сүхбаатар болон Баянзүрх дүүргүүдийн спорт цогцолборын барилгын үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын барилгын ажлыг МУИС-ийн 4 дүгээр байрны хойно 2011 оноос баригдаж эхэлсэн. МУИС болон дүүргийн спорт хорооны дунд газрын маргаан шийдэгдэхгүй явсаар 2018 оноос барилгын ажлыг үргэлжлүүлжээ. Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2015 онд зохион байгуулж “Грийн ресурс” ХХК шалгарчээ. “1000 хүний суудалтай, 25х15 хэмжээтэй усан бассейн, спорт заал бүхий дүүргийн спорт цогцолборын санхүүжилтэд энэ оны төсөвт 1.5 тэрбум төгрөг тавигдсан. Нийт гурван блок барилга баригдана. Үндсэн барилгын ажил 40 хувьтай явж байна. Захиалагч байгууллагатай гэрээгээ сунгасны дараа ирэх 6 дугаар сараас ажлаа барилгын ажлыг эхлүүлнэ” гэж талбайн инженер Б.Улсболд хэлэв.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа тус дүүргийн спорт цогцолборын барилгын асуудал дөрвөн яам, 12 сайдын “нүүр” үзжээ. Баянзүрх дүүргийн 1000 хүний суудалтай, усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил анх 2013 онд эхэлсэн. Барилгын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа ч үерийн аман дээр баригджээ. Үүнээс үүдэн барилгын ажил цааш үргэлжлэхэд хүндрэл үүссэн учраас үерийн далангийн асуудлыг шийдэх шаардлагатай. Зураг төслийг нь гаргаж, ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон ч төсөвт мөнгө байхгүй. 2018 оноос хойш санхүүжилт тавигдаагүй. Барилгын үлдсэн гүйцэтгэлийг одоогоор хийх боломжгүй болсон. Төсөвт өртөг 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Үүний дийлэнх зардал нь үерийн даланд зарцуулагдахаар байна гэдгийг “Атимос трейд” ХХК-ийн захирал Я.Батцэцэг ажлын хэсгийн гишүүдэд уламжлав.

УИХ-ын ажлын хэсгийн гишүүд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт оновчгүй, нэгдсэн бодлогогүй явж ирсэн нь төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байгааг тэмдэглээд спортын салбарыг тогтолцоог шинэчилж, цогц бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Мөн нийтийн бие тамирыг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд ирэх сард багтаан холбогдох дүгнэлт, шийдвэрийн төслөө Байнгын хороонд танилцуулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газар 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын өр төлнө. 2021-05-13

АТГ-аас 67 албан тушаалтны ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ хянан шалгажээ. 2021-05-13

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барилаа. 2021-05-13

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021-05-13

Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг 2021-05-13

Биеийн тамир, спортын салбарт улсын төсвийн 1.0 хувийг зарцуулах хэрэгтэй гэв. 2021-05-13

Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ. 2021-05-13

Сүүлийн 24 цагт 585 хүнд коронавирусний халдвар илэрчээ. 2021-05-13

Гаалийн татвараас хөнгөлөх, НӨАТ-аас чөлөөлөх ХАА-н тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа. 2021-05-13

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх газрууд 2021-05-13

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын хуралдаанд оролцлоо. 2021-05-13