Зээлийн үндсэн төлбөр, хүүний эргэн төлөлтийг ГУРВАН САРЫН хугацаанд хойшлуулахаар шийдвэрлэлээ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийж байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, шийдвэр гаргасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллийн эхэнд хэллээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэрийн талаар танилцууллаа.
Коронавирустэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэж байна гэсэн агуулга бүхий санал, хүсэлтийг 1000 орчим иргэн, аж ахуйн нэгжээс банкуудад өнгөрсөн хугацаанд ирүүлжээ. Тэдний зээлийн нийт хэмжээ нь 1.5 их наяд төгрөг орчим байгаа аж.
Банкууд дээр мөрддөг активийн ангилалын журам, зохистой харьцааны журам гэж байдаг. Тэгвэл эдгээр зохицуулалтын хэрэгслүүд дээр нь хөнгөлөлт үзүүлэх арга замаар хэрэглээний зээлд тодорхой хугацаанд зохицуулалт хийх боломж байна гэж Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл үзжээ. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй байдаг. Цалин, ипотекийн зээл, лизинг зэрэг нь хэрэглээний зээл юм.
Нэгдүгээр сарын сүүлээс хойш эдийн засагт хүндрэлүүд гарч, иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтөд бэрхшээл үүссэн нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ энэ талаар судалгаа хийгдэж байгаа гэж Б.Лхагвасүрэн хэлж байна.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу 90 хоног буюу 3 сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн үндсэн төлбөр, хүүнээс чөлөөлөх зохицуулалт хийхээр болж байгаа юм байна. Банкууд дээр мөрддөг зохицуулалтуудыг зөөлрүүлж байж ийм нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэдгээ тодотголоо.
Банк, ББСБ-уудын зээлийн эргэн төлөлтийг 3 сарын хугацаанд хойшлуулах шийдвэр Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд мөрдөгдөнө гэлээ.
Зээлийн чанарын ангилалын хувьд ЗУРГААН САРЫН хугацаанд иргэн, аж ахуйн нэгжийг ХАР ЖАГСААЛТАД оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Зээлээ иргэн төлөх боломжтой иргэн, аж
ахуйн нэгжийн хувьд эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийгээд явна гэдгийг
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.