Коронавирусний талаар сурвалжлахдаа БАРИМТЛАХ 10 ЗАРЧИМ

Коронавирусний талаар сурвалжлахдаа БАРИМТЛАХ 10 ЗАРЧИМ

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахал (COVID-19)-ын тархалтын нөлөөгөөр мэдээллийг хариуцлагатайгаар олон нийтэд түгээх асуудал хөндөгдөж байна.

Сэтгүүлчид энэ үед мэдээлэл өгөх болон түгшүүр төрүүлэх эрсдэлээс сэргийлж тэнцвэртэй хандах нь чухлыг Колумбын их сургуулийн судлаач Стифен Морс онцолсон бол “Мэдээлэл хэт их “хөөсөрч” байгаа учраас нөхцөл байдлын талаар, яг юу болж байгааг тодорхой мэдээлэх нь чухал байгаа” гэдгийг халдварын талаар 2019 оны арванхоёрдугаар сараас хойш сурвалжилж буй сэтгүүлч Майкл Стандаэрт хэлжээ.

Тиймээс энэ үеэр редакцууд болон сэтгүүлчид юуг анхаарах талаар Олон улсын сэтгүүлчдийн сүлжээнээс гуравдугаар сарын 5-нд гаргасан зөвлөмжийг ub.life сайтад орчуулан хүргэснийг нийтэлж байна.

1. Газар дээрх нөхцөл байдлыг бодитоор ойлгож, тусга

Дэлхий дахиныг хамарсан хямралт үйл явдлын үеэр маш их мэдээлэл тархах ч тэдгээрийг ялгаж, таних төвөгтэй байх болно. Цахим орчин дахь шуурхай мэдээллүүд зарим тохиолдолд хүлээн авагчдад буруу дүр зураг өгөх магадлалтай. Тухайлабал, “The Guardian” гэхэд Ухань дахь нөхцөл байдлыг үзүүлэхдээ гудамжинд хэвтсэн хүний зургийг ашигласан ч тэр нь үнэхээр вирусаар өвчилж нас барсан эсэх нь тодорхойгүй хүн байсан юм. Үйл явдлыг дүрслэн үзүүлж мэдээлэх нь чухал ч үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй. Ялангуяа, аливаа гэрэл зураг, видео дүрс нь үнэхээр бодит байдлын тусгал мөн үү гэдгийг хянах шаардлагатай. Гудамжинд ухаан алдсан хүний зураг зэрэг сенсаци үүсгэх дүрслэлүүд айдас нэмнэ үү гэхээс баримт мөн үү гэдгийг эргэцүүлээрэй. Зураг авч, сурвалжлага бичиж эхлэхээсээ өмнө эргэн тойрны хүмүүстэйгээ ярилцаж, ажиглаж нөхцөл байдлыг бодитоор тусгаарай.

2. Анализ хийх биш сурвалжлан хүргэхдээ анхаар

Задлан шинжилгээ, анализ хийх, индэр болох нь сэтгүүл зүйн гүйцэтгэдэг ажлын нэг боловч өргөн хүрээтэй үйл явдлын орчинд арай эрт байна. “The Wall Street Journal” хүртэл индэр болж Хятадын эдийн засгийн хохирлын талаар “Азийн жинхэнэ өвчтөн” гэсэн бичвэр нийтэлсэн нь ялгаварлан гадуурхалтын томоохон жишээ болж шүүмжлэлд өртсөнийг мартаж болохгүй. Санхүү, эдийн засгийн урт хугацааны үр нөлөөний талаар төлөв байдлын таамаг байж болох ч тодорхой дүгнэлт гаргах хараахан боломжгүй байгаа юм.

3. Гарчиг өгөхдөө болгоомжтой ханд

Редакторуудад өгөх нэг зөвлөмж бол гарчигаар уншигчдад ташаа ойлголт өгөхөөс сэргийл. Маш их мэдээллийн урсгал, шуурхай дамжуулалт, сошиал медиагийн нөлөөгөөр хүмүүс мэдээллийг тэр бүр нээж үзэлгүй зөвхөн гарчигаас мэдээлэл авах тохиолдол их байна. Хүмүүсийн анхаарлыг татах, сонирхолтой байх гэж хичээх нь зөв боловч баримтыг “гоёчлох” шаардлага энэ үед байхгүй.

4. Санамж: Судалгаа бүхэн бодит биш

Мэдээж тоо баримт, дата мэдээлэлд үндэслэж сурвалжлах нь зөв. “Гэхдээ халдварт нөхцөл байдлын үед тоо үргэлж эцсийн байдаггүй, өөрчлөгдөж, судалж байдгийг анхаараарай” гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Энэ нь өөрт байгаа тоо, баримтаа үл тоох биш үүнд тодорхой хязгаарлалт, өөрчлөгдөх үзүүлэлт, тохиолдол бий гэдгийг хүлээн авагчдадаа ойлгомжтой байдлаар тайлбарлах нь зүйтэй юм. Тухайлбал, өвчний нууц үе хоёр долоо хоног хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд өөр хүмүүст тархаах нөхцөл бий. Энэ хооронд тоо, баримт хоцрох, цаг хугацааны хувьд зөрүүтэй мэт санагдах тохиолдол бийг тухай бүрт хүлээн авагчдадаа тайлбарлах хэрэгтэй.

5. Аль болох өөр бүлгийн, олон хүнтэй ярилц

Вирусын халдвар улс орон, хотууд, нийгмийн янз бүрийн бүлэг гээд өргөн хүрээг хамран тархаж буй. Тиймээс Хятад дахь нөхцөл байдал, авч байгаа арга хэмжээ Сингапур эсвэл Италийнхаас өөр байж болно. Нэг улсын хотууд, дүүргүүд өөр, өөр зарчмаар ажиллаж буй. “Тусгаарлалтад байгаа хүмүүс өвдсөн хүмүүс биш. Тэд ердөө л уйдсан хүмүүс” гэж сурвалжлагч Жолс хэлжээ. Тиймээс сурвалжлагчид мэдээлэл бэлтгэхдээ аль болох олон талт байдлыг тусгаж, хамаг чадлаараа олон хүнээс мэдээлэл авч байж сурвалжлагадаа эх сурвалж болгохыг зөвлөжээ. Нэг л гудамжнаас яриа авах биш хотын өнцөг булан бүр, ажил эрхэлдэг, эрхэлдэггүй, оюутан, худалдагч, захирал гэхчлэн янз бүрийн хүний амьдралын орчин, тусгал, нөлөө харилцан адилгүйг бодолцож мэдээллийн хэрэгслээр түгээхгүй бол нийт улс орны нөхцөл байдлыг нэг л гудамжаар хязгаарлан мэдээлж болохгүйг сануулсан байна.

6. Ялгаварлан гадуурхсан үг хэллэгээс зайлсхийх

Олон улсыг хамарсан халдварт өвчний үед арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах, гадныхныг үзэн ядах хандлага газар авдаг түүх дэлхий нийтэд бий. Тиймдээ ч (COVID-19)-ийн тохиолдол ч ялгаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Лондонд коронавирус авахыг хүсээгүй гэж өөрсдийгөө “зөвтгөсөн” хүмүүс сингапур залуугийн биед халдсан хэрэг гарсан. Тиймээс хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд санамсаргүйгээр ялгаварлан гадуурхсан аястай, хэвшмэл ойлголтыг давтсан үг хэллэг ашиглахаас сэргийлээрэй. Гэрэл зураг ашиглахдаа болгоомжтой хандах, вирус, халдварын гарал үүслийг шаардлагатай биш тохиолдолд газар нутгаар тодотгон бичих зэрэгтээ няхуур хандахыг зөвлөсөн байна.

7. Мэргэжилтнүүдээс ярилцлага авахдаа анхаар

Мэдээж эх сурвалж чухал, аль болох мэргэжлийн судлаач хэрэгтэй. Гэхдээ мэргэжилтнийг сонгохдоо тэдний судалгааны хүрээ, цаг хугацаа, салбарын туршлага, үзэл хандлагыг харгалзан сонгож уриарай. Сайн мэргэжилтэн олох гэдэг нь өөрсдийн ашиг сонирхол, хувийн үзэл бодлоосоо ангид бодит баримтыг өөрийн хийсэн, шинжлэх ухааны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, бүтээлтэй хүнийг олохыг хэлэхээс “судлаач, мэргэжилтэн” бүхнээс яриа авч болно гэсэн үг биш.

8. Таны мэдээ заавал сэтгэл хөдөлгөсөн, эсвэл “хадаас” байх албагүй

Дэлхий нийтийг хамарсан (COVID-19)-ийн мэдээлэл нь эрэн сурвалжилсан, “хадаас” болох гайхалтай нийтлэл болохгүй байх. Таны бичсэн мэдээ, нийтлэл бүхэн Пулитцер авах дайны байх албагүй шүү дээ. Зөвхөн гараа зөв угаах тухай бүтэн нүүр дүүрэн бичсэн ч болно, энэ нь л уншигчдад хэрэгтэй. Гайхалтай, сэтгэл хөдлөм нийтлэл бичих гэхээс илүү уншигч, хүлээн авагчийнхаа асуултад хариулж чадаж байна уу гэдэгт л анхаарлаа хандуул. Тухайлбал, Google Trends-ээс хүмүүс ямар төрлийн мэдээлэл түлхүү хайж байна гэдгийг анзаарч, түүнд нь хариулсан мэдээллийг л өг. Энэ нь маш энгийн буюу хүмүүс юу хийхээ, яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдгийг л мэдмээр байгаа.

9. Ажлаа зөв зохион байгуул

Мэдээллийг цаг тухайд нь, тогтмол оруулах нь чухал. Гэхдээ тасралтгүй мэдээ бэлтгэхээс илүүтэй тодорхой хугацаанд завсарлаж, багаараа ярилцаж, мэдээ, нийтлэлийн шинэ өнцгүүдийн талаар ярилцах нь редакцын хувьд ач холбогдолтой.
Яарч, шууралгүйгээр ярилцаж ажиллах нь олны сэтгэл хөдлөлд автах, мэдээллийн хэрэгцээт байдлыг ялгаж, ангилахад тустай. Бас нэг сонирхолтой зөвлөгөө нь Twitter-т өнгөрүүлэх цагаа хязгаарла, айдас, түгшүүр л нэмэхийн нэмэр гэжээ.

10. Асуудал намжсан ч, мэдээ, нийтлэлээ битгий орхиорой

Асуудал намжиж, олон нийт тайван болж эхэлбэл шуудхан ажил дууссан гэсэн үг бас биш. Тархалтын дараа ч сурвалжилж болох өнцгүүд элбэг бий. Сургамж авах зүйлс юу байв, өдөр тутмын хэвийн амьдралдаа ороход ямар үр нөлөө гарч байна гэхчлэн тодруулах зүйлс байж болно.

Эх сурвалж: ub.life, Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдрийн нислэгээр биеийн байдал нь хүнд нэг хүүхэд хүлээж авна 2020-03-18

ДЭМБ-ын төв байрны хоёр ажилтан коронавирусний халдвар авчээ 2020-03-18

БНХАУ коронавирусийг бүрэн устгах вакциныг амжилттай гаргажээ 2020-03-18

МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ 2020-03-18

КОВИД-19: Халдвартай холбоотой Олон улсын нөхцөл байдал 2020-03-18

Коронавирусний талаар сурвалжлахдаа БАРИМТЛАХ 10 ЗАРЧИМ 2020-03-18

АИ-92 шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна 2020-03-18

Цэцэрлэг, сургуулийн ХОРИОГ СУНГАХ эсэхийг баасан гарагт шийднэ 2020-03-18

Хятад эмч нар европчуудыг Уханийн эмч нарын алдааг давтаж байна гэж анхааруулжээ 2020-03-18

Зээлийн үндсэн төлбөр, хүүний эргэн төлөлтийг ГУРВАН САРЫН хугацаанд хойшлуулахаар шийдвэрлэлээ 2020-03-18

Малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ 2020-03-18