БНСУ олон соёлт гэр бүлийн 500 хүүхдэд 670.000.000 воны тусламж, тэтгэлэг олгохоор болжээ.

БНСУ олон соёлт гэр бүлийн 500 хүүхдэд 670.000.000 воны тусламж, тэтгэлэг олгохоор болжээ.

Олон соёлт гэр бүлийн сангаас Олон соёлт гэр бүлийн 400 хүүхэд, Ковид-19-ын нөлөөнд өртөж буй жижиг аж үйлдвэр ,бизнес эрхэлдэг гэр бүлийн 100 хүүхдэд нийт 670.000.000 воны тусламж, тэтгэлэг олгохоор болжээ.

Энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүссэн Олон соёлт гэр бүлүүд энэ сарын 28-ны 17 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд тэтгэлэгт шалгарсан хариу нь ирэх 7 дугаар сарын ихээр гарах аж.

Эхний ээлжинд бага, дунд, ахлах, их сургуулийн нийт 400 хүүхдэд сургалтын тэтгэлэг болгох гэнэ. Энэ нь сургалтаа сайжруулах, ахиц гаргахад туслахын төлөө хэрэглэх мөнгөн тэтгэлэг бөгөөд бага ангийн 130 хүүхдэд тус бүр 600.000 вон, дунд ангийн 120 хүүхдэд 1.000.000 вон, Ахлах ангийн 100 хүүхдэд 2.000.000 вон, Их сургуулийн 30 хүүхдэд 4.000.000 вон олгох юм.

Мөн урлаг уран сайхан болон гадаад хэлний гэх мэт төрөл бүрийн ур чадвар, авъяастай 8-25 насны хүүхдүүдэд ур чадвараа дээшлүүлэх, уралдаан тэмцээнд оролцохыг нь дэмжих зорилгоор 20 хүүхдэд тус бүр 5.000.000 воны тэтгэлэг олгохоор болсон байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн яамнаас жижиг бизнес, аж ахуй эрхэлдэг гэр бүлийн сургуулийн насны 100 хүүхдэд (их сургууль хүртэлх) 500.000 воны тэтгэлэг олгохоор болжээ.

Олон соёлт гэр бүлийн сангийн дарга Сун Тэ Син "2021 оноос эхлэн нийт 4169 хүүхдэд 3.8 тэрбум воны тэтгэлэг олгосон байна. Бидний Олон соёлт гэр бүлийн сангийн энэхүү тэтгэлэг нь мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэж буй хүүхдүүдэд бага ч болов тус дэм болоосой гэж хүсч байна" гэжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын шинэ Ерөнхий сайд ажилдаа орлоо... 2021-05-14

БНСУ-ын “Пентхаус-3” зургадугаар сарын 4-нд үзэгчдийн хүртээл болгоно. 2021-05-15

“Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа 2021-05-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 619 хүн илэрчээ... 2021-05-17

БНАСАУ-ыг ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцохгүй гэдгийг мэдэгджээ. 2021-05-17

БНСУ олон соёлт гэр бүлийн 500 хүүхдэд 670.000.000 воны тусламж, тэтгэлэг олгохоор болжээ. 2021-05-17

БНСУ вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж магадгүй 2021-05-17

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо 2021-05-17

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 528 хүн илэрчээ... 2021-05-18

БНАСАУ хилийн хамгаалалтаа чангатгажээ. 2021-05-18

Южин “Пентхаус”-ын У Юнхигийн дүрийг бүтээхээс татгалзах гэж байсан 2021-05-18