БНСУ вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж магадгүй
Коронавирусний вакцинжуулалтыг дэмжих зорилгоор аль болох богино хугацаанд урамшууллын систем нэвтрүүлэхийг БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бу Гём Засгийн газарт үүрэг болгожээ.
Энэ тухай тэрбээр Байгалийн гамшигтай тэмцэх, онцгой байдлын төвийн штабын хуралдааны үеэр тэрбээр мэдэгдсэн байна.
“Иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулах арга хэмжээг даруй боловсруулах шаардлагатай байна” хэмээн Ким Бу Гём цохон тэмдэглэв. Тухайлбал, вакцин хийлгэсэн иргэдийг заавал хамрагдах тусгаарлалтаас харилцан чөлөөлөх талаарх улс орнуудтай байгуулах хэлэлцээрийг боловсруулахыг БНСУ-ын ерөнхий сайд үүрэг болгожээ.
Түүнчлэн эрх баригчдад итгэж, улс оронд өрнүүлж буй вакцинжуулалтын аяныг дэмжихийг Засгийн газрын тэргүүн иргэддээ уриалсан байна. Вакцин хийлгэсэн 65-аас дээш насныхны 89.5 хувь нь коронавирусээр халдварлаагүй бол халдвар авсан хүмүүсийн 100 хувьд нь халдварт өвчин хөнгөн хэлбэрээр илэрснийг тэрбээр цохон дурдлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.